Хангалуун амьдралын тооцоо

Сайхан амьдрахад биднээс хичнээн төгрөг гарах болоо гэж бодож үзсэн үү? Бодоогүй бол би бодоод өгий гэж бодлоо.

Өглөө сайхан усанд орчоол Гэртээ өглөөний цайндаа шарсан өндөг талх, элэгний нухаш боов шоовноос гадна ховор нандинд тооцогддог юм идсэн ч гэсэн 20,000 төгрөгнөөс хэтрэхгүй байх. За тэгээд сайхан амьдарч байна гэхээр захирал л байгаа байх. Захирал болсон хойно аймаар иддэг ч гэсэн банк дүүрэн 95 шатахуунтай байгаа. Хотоос 20-иод км зайтай хауст амьдардаг болохоор өглөө ирэхдээ бас нэлээн шатахуун зарцуулна. 100-д 25 иддэг машиндаа суугаад хотын захад ирэхэд 5 литр шатахуун буюу ойролцоогоор 7500 төгрөгний шатахуун царцуулаад ход дотор бөглөрсөөр мөн дайны шатахууныг зарцуулахад 15,000 төгрөг болж байгаан. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд гайгүй айл юм болохоор гарт нь 50,000 цаас атгуулаад үнсээд буулгалаа. Бацаан тэрийг бас эвгүй хэрэггүй юманд л үрэх байх лдаа. Тэгээд ажилруугаа ирэхэд сайн байна уу захирлаа нтр гэж мэндэлсэн хүмүүс. Өрөөндөө орлоо хэд хэдэн төсөв, хөтөлбөрүүдтэй танилцлаа, гаднаас ирсэн хүмүүстэй уулзлаа, цайны цаг боллоо. Цайны цагаараа хамт хоол иддэг хүнээ үнэтэй ресторанд дагуулж ороод мэдээж дайлах хэрэг гарна. Ууж идэх юмтайгаа нийлээд 80,000 төгрөгний тооцоо хийгээд ажилруугаа ирнэ. Энэ хооронд 5000 төгрөгний шатахууныг бас зарцуулаад амжсан байна. За ингээд хурал, уулзалт нтр гэж хэсэг суугаад гарч дараагийн хийх гэж байгаа ажлынхаа талаар том гаруудтай уулзахаар явна. Дунджаар дахиад 10,000 төгрөгний шатахууныг зарцууллаа. /Энэ машин ууж иджийнаа нээрээ/ Уулзах хүнтэйгээ уулзаад жолоочоо явуулаад хүүхдээ аваад, эхнэрийнхээ ажлыг тарахын алдад дуудаад гайгүй газар нэг үнэтэй ресторанд л идэж таараа. Ингээд 150,000 төгрөгний тооцоо хийгээд гэрлүүгээ гарна. /Таргалахгүйн үүднээс хоолоо эрт идэж байгаан. Гэрлүүгээ гараад харихдаа хүүхдээ авах энээ тэрээ гээд хот дотор явсантайгаа нийлээд 20,000 цаасны шатахуун хэрэглэнэ. Өө гайгүй дотно жолоочтой болохоор бас нэг 20,000 цаас өгөөд хоол ид гэнэ. За тэгээд харилаа унтлаа нэг өдрийн амьдрал дууслаа. Өдөр нь жижиж сажиг юманд бас 30,000 өрчим төгрөг зарцуулсан гэж бодоод одоо тооцоогоо хийе.Өө тийн эхнэр бас намайг бодвол бага мөнгө үрсэн буюу нийт 100,000 цаас зарцуулсан гэж бодох юм байна.

20,000+15,000+50,000+80,000+5000+10,000+150,000+20,000+20,000+30,000+100,000=500,000 Төгрөг.

Ямар аймаар юм бэ. Гэхдээ дээр бичсэн дээр аймаар цамаан загнасан лдаа. Багасгаад өдөрт 400,000 төгрөг зарцууллаа гэж бодонгуут 10 хоногт 4,000,000 сард 12,000,000 төгрөг зарцуулахнээ. Тэгээд шоу цэнгээн, үзвэр үйлчилгээ гадаад дотоод явах, нам даралтын халаалтын мөнгө, үйлчлэгчдийн цалин,  жолоочийн цалин, бусад ууж идэх, тоглох наадах энээ тэрээ гээд зардлууд байгаа. Гадаад явахгүй гэж үзээд бусдыг нь доод тал нь 3,000,000 төгрөгөөр бодчий. Сард 15,000,000 төгрөгийг зарцуулж амьдрах юм байна. Хаус, машин энээ тэрээг ааль дээр авцан гэж бодоод тооцоогүй шд. Сард хэдийг олдог байж ингэж зарцуулах вэ? Аймаар аймаар

Монгол хүн

Агаараар биш угаараар амьсгалсан монгол

Архи дарсыг хоол шиг хэрэглэдэг монгол

Ажил голж ангайж хэвтсэн монгол

Арав хорин мянгаар амьдралаа аргацаасан монгол

Амаараа биш ар бөгсөөрөө мөнгө олдог монгол

Ам нь үмхий гадаадтай ханилсан монгол

Алс холын нутагт боол хийсэн монгол

Арвин баялагаа харьд бэлэглэсэн монгол

Ашиг харж төрийн толгойд гардаг монгол

Аравхан машин замаар нь бөглөрсөн монгол

Атман гэдгээ батлах гэж хоорондоо алалцсан монгол

Албан хаагчид нь хаан болсон монгол

Ааруулнаасаа бусдыг үйлдвэрлэж чаддаггүй монгол

Аав ээжийгээ ч хүндлэхээ байсан монгол

Анд нөхөртөө ч итгэж болохоо байсан монгол

Ах захын ёсыг аль хэдийнээ мартсан монгол

Ахмадын сургаалийг сонсохоо байсан монгол

Авилгад идэгдэгчдээр дүүрэн болсон монгол

Ан амьдтаа алаад дуусч байгаа монгол

Ах дүүгээсээ хүртэл хонжоо хайсан монгол

Алаг цоог хуулиа уландаа гишгэсэн монгол

Алтан дээр суусан арчаагүй гуйлгачин монгол

 

 

 

 

Бяцхан элэглэл
Өнгөрсөн бямба гаригт болсон "Friends club"-ийн шинэ жил дээр амьдралдаа анх удаа элэглэл ярьж үзлээ. Ярихдаа яг бичсэн шигээ байж чадаагүйн улмаас жоохон сонин ярьчихсан. Гэхдээ яахав бэлдээгүй гэхэд боломжийн ярьсаан. Миний ярьсан бяцхан зүйл таалагдана гэж найдаж байна. Хэрвээ таалагдвал энд тэндэхийн шинэ жил дээр ярьж болно шүү. Гэхдээ зөвхөн Банжигийн гишүүд л болно. Жоохон хоцорч ирсэнд уучлаарай. Яарвал даарна гэдэг их үнэн үг юмаа. Аймаар яараал шинэ жилрүүгээ ирэх гээд такси барих гэхээр такси нь олдохгүй баахан даараал. Ингээд би та бүхэндээ өөрийн бичиж бэлтгэсэн бяцхаан элэглэл ч гэмээр эмгэнэл ч гэмээр зүйлийг ярьж өгье. Уг нь инээлгэх гэж бэлдсэн боловч инээхээргүй юм яриад байвал найз гэдэг утгаар нь, бас анх удаа ийм элэглэл ярьж байгааг бодоод хүчээр ч гэсэн инээнэ гэдэгт би итгэж байгаа шүү. Ер нь амьдрал дээр хүмүүст 3-н аав байдаг. Та бүхний зарим нь 2 гэж бодож байгаа байх лдаа. Тэгвэл үгүй юм байнаа.  Өөрийн төрсөн аав, бас мэдээж  Хадам аав, 3 дахь нь Өвлийн өвгөн аав. Өөрийн төрсөн аавтайгаа өнжөөд нэг уулздаг, Хадам аавтайгаа сардаа нэг уулздаг бол Өвлийн өвгөн аавтай жилдээ нэг л уулздаг. Жилдээ нэг уулздаг болохоор Өвлийн өвгөн аавыгаа мартсан ч байж магад. Гэхдээ Хамгийн гол нь Өвлийн өвгөн “ААВ” гэж дууддаг нь ямар учиртай юм болоо. Магадгүй намайг төрөхөөс 9-10 сарын өмнө ээжтэй нэг уулзаж байсан ч байж болох.
"Бяцхан элэглэл" цааш унших »
Загас шиг амьдрал

Өчигдөр би аквариумынхаа загасыг харж суухдаа ингэж бодлоо.

       Өдөр болгон эзнийхээ хоол өгөхийг хүлээгээд л. Хооллох цаг нь болохоор нэг дороо бужигнаад л.  Өөрөөс нь том биет орж ирвэл бүгд юуг нь мэдэхгүй мөртлөө ямар ч эв нэгдэлгүйгээр тал тал тийшээ тарж бутарцгаана. Тэгсэн мөртлөө өөрийнх нь аманд багтах загас байвал хөөсөөр байгаад бариад идчихнэ.  тэрүүхэн тэр 70 литрийн аквариум. Нимгээн шилний цаана асар том ертөнцийн багахаан хэсгийг харж байгаа боловч өлсгөлөн байдал нь тэднийг байшингийн хананын цаадах байтугай наана юу болоод байгааг сонирхох ч сөхөөгүй болгочихсон. Хаашаа ч явахгүй, юу ч сурахгүй, сурахыг бодохчгүй.  Юу ч дугарахгүй дув дуугүй, юунд ч оролцохгүй хүлцэнгүй байдал нь тэднийг өөрсдийнхөө баасаар бохирдуулсан бохир усандаа зөвхөн хоолны төлөө амьдарч бүх насаа өнгөрүүлэхээс өөр сонголтгүй болгосон

Мөрөөдөл шиг бодол
Би дандаа ертөнц дэлхийн болохгүй бүтэхгүй, муу муухай юмны тухай бичиж байгаад одоо сайхан зүйлийн тухай бичиж байя гэж шийдсэн юм. Гэтэл бичих зүйл олддоггүй ээ. Муухай зүйл бичсэн хүмүүст сүүлийн үед уншигчид их эгдүүцэх хандлага ажиглагдаад би ч бас тэдний нэг болж хувираад байна. Сайхан зүйл ховор болохоор би бичих зүйлгүй болчихоод байна. Тэгэхээр өнөөдөр сайхан бодлын талаар бичихээр шийдлээ. Мөрөөдөл гэж нэрлэх гэхээр "хэзээ ч биелэх боломжгүй зүйлийг мөрөөдөл гэж нэрлэдэг" гэсэн миний зөрүүд ч гэмээр үзэл бодол байдаг болохоор бодол гэж нэрлэхээр шийдсэн юм. Ингээд өөрийнхөө мөрөөдөл шиг бодлоо толилуулъя.
"Мөрөөдөл шиг бодол" цааш унших »
Oktoberfest-ийн түүх
/Рекламны шинж чанартай тул уншихгүй ч байж болно, гэхдээ сонирхолтой шүү/  Анх 1810 оны 10-р сарын 17-ны өдөр Мюнхены ханхүү Людвиг түүний хатан Терез нар хуримын ёслолоо олны өмнө тэмдэглэсэн. Тухайн үед нь дараа жилийнхээ шар айргийг исгэх улирал дөхөж байсан тул өнгөрсөн жилийнхээ бүх шар айргийг хуримынхаа ёслолоор хэрэглээд дуусгачихсэн гэдэг. Үүнээс хойш баяр тэмдэглэсэн зүлэгт талбайг “Терезиенвийзе” гэж нэрлэх болсон бөгөөд уг баярыг “Wiesn” /Бавар аялгаар/ гэж нэрлэх болсон байна. Түүнээс хойш эдүгээ 201 дэх жилдээ энэхүү баярын тэмдэглэж байгаа билээ. Жил болгон энэ баярт 6 сая гаруй хүн оролцдог бөгөөд 600 гаруй мянган литр шар айраг, 100 гаруй үхэр, 400 гаруй мянган тахиа хэрэглэгддэг байна. /Манайхан цагаан сараар хэр хэмжээтэй мах иддэгээ бас ингээд гаргачуул хэрэгтэй дээ/ 
"Oktoberfest-ийн түүх" цааш унших »
Хараал
Хүн яаж бодож олдог байнаа гэмээр хараалын үгнүүдийг манайхан өдөр бүр цаг, минут, секунт тутамд хэрэглэх юм. Хараал хэлж байгаа хүмүүс нь ч улам залуужаад л. Нусаа гоожуулсан юмнууд л миний мэдэхгүй хараалыг урсгах юм. Одоо ч хүүхдүүд ханиад хүрээгүй л бол нусаа гоожуулахаа больчихсон байна лдаа би арай хэтрүүлчлээ. Гол нь нусандаа биш насандаа л байгаа юм. Бид насанд хүрээгүй жоохон жоохон жаалуудын эргэн тойронд хамаатай хамаагүй хараал урсгасаар байгаад сургачих юм. Хүүхдийн сэтгэл гэдэг цав цагаан цаасан дээр дэмий зүйлийг арилдаггүй балаар сарааччихаж байгаа юм л даа нэг ёсондоо.
"Хараал" цааш унших »
Жип унасан толгойгүй хүн
Би нээх марзаганах гээд энэ нэрийг өгсөн юм биш. Зүгээр л жип унасан том жижиг хурган дарга нарын тухай жоохон шүүмж маягийн юм хэлэхийг хүссэн юм.  Энд тэнд бас цөөнгүй явж улс төрчидтэй учирч байлаа. Тэр үед УИХ-ын зарим нэгэн хамар доторхи нус нь харагдахаар хамраа сөхсөн хэд хэдэн гишүүдтэй ч таарч байлаа. Цагны үйлдвэрийн захирал юм уу хэн юм мэдэхгүй нэг нөхөр хөхөөтэй цагны хөхөө шиг ханын цаган дотор байсаар байгаад сонгогдож чадсан. Тэр нөхөртэй нэг танилынхаа төрсөн өдөр дээр тааралдахад хэлгүй юм шиг таг дуугүй, хараагүй юм шиг хүнийг үл тоож, сонсголгүй юм шиг хүний хэлсэнд хариу дугардаггүй амьтан байсан. Угаасаа харах царайнаасаа ч надад ТВ коктэйлийн Цомо шиг л харагдсан. Хэн гэдгийг нь та бараг гадарлаж байгаа биз. Хамт байгаа хэд нь Даргаа гээд сүйд болохийг нь яана. Би нэг ахаа гээд хэлчихсэн чинь гайхаж харж барьж энэ тэр.  
"Жип унасан толгойгүй хүн" цааш унших »
(Нийт: 56)